“Эдэн”, “Хараа” зэрэг архийг хуурамчаар үйлдвэрлэн, зарж байсан иргэнийг илрүүлж, торгожээ

“Эдэн”, “Хараа” зэрэг архийг хуурамчаар үйлдвэрлэн, зарж байсан иргэнийг илрүүлж, торгожээ

АПУ ХХК-ний үйлдвэрлэдэг “Эдэн”, “Хараа”, “Экспорт” зэрэг архийг гэрийн нөхцөлд хуурамчаар үйлдвэрлэн зарж байсан иргэнийг олж илрүүлэн, таван сая 400 мянган төгрөгөөр торгож шийтгэжээ.

Тодруулбал, Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай, эмэгтэй Э гэгч нь 2017 оноос эхлэн хоёр жилийн хугацаанд архийг хуурамчаар үйлдэхдээ иргэн Г-ээс спирт, иргэн О-оос архины онцгой албан татварын хуурамч тэмдэгтийг нэг ширхэгийг нь 150-180 төгрөгөөр худалдан авч гар дээрээс бусдад худалдан борлуулж, хадгалж байсан нь тогтоогджээ. Харин иргэн О гэгч нь 2016 оноос хойш гурван жилийн хугацаанд 8000 гаруй ширхэг архины онцгой албан татварын хуурамч тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн байжээ.

Тус иргэд баригдсан даруйдаа хэргээ хүлээсэн учир хэргийг нь хялбаршуулсан журмаар шийдэж Э болон О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар 5400 нэгжээр торгох шийтгэл оноосон байна.




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө