Б.Энхдалай: Эгчийг маань ХӨСҮТ-д очсоны дараа гадаа байрладаг шатаар дөрвөн давхар хүртэл алхуулсан

Б.Энхдалай: Эгчийг маань ХӨСҮТ-д очсоны дараа гадаа байрладаг шатаар дөрвөн давхар хүртэл алхуулсан

Өчигдөр/2021.01.19/ Өргөө амаржих газар төрсөн эхийг ХӨСҮТ-рүү шилжүүлэхдээ гадуур хувцасгүй, эмнэлгийн шаахайтай, нярайг нимгэн өлгийтэйгөөр авч явсан нь олон хүний уур бухимдлыг төрүүлээд байна. Үүнтэй холбоотойгоор яг одоо Сүхбаатарын талбайд зарим иргэн жагсаж байна. Тэгвэл тус амаржсан эмэгтэйн төрсөн дүү Б.Энхдалай өөрийн цахим хуудсаараа энэ талаар тайлбар өглөө.

Тэрээр “Манай эгч тав хоногийн өмнө Нэгдүгээр төрөхөд нөхөртэйгөө хамт очсон. Очихынхоо өмнө шинжилгээ өгөхөд “сөрөг” гарсан. Эмнэлэгт хэвтэхэд дахин шинжилгээ авсны дараа оруулсан. Улмаар өчигдөр/2021.01.19/ өглөөний 08.00 цагийн үед “эгч маань хүү төрүүлсэн гэсэн” баярт мэдээг хүлээн авсан. Гэтэл 12.00 цагийн үед хүргэн ах маань залгаж “манай байрнаас коронавирус илэрсэн байна. ХӨСҮТ-ээс ирж байр тусгаарлаж, шинжилгээ хийж байна” гэсэн. Улмаар хоёрдахь ч шинжилгээгээр шинжилгээний хариу эерэг гарсан. Нөхрөөс нь илэрсэн тул эхнэрээс нь буюу манай эгчээс ойрын хавьтал гэж шинжилгээ авахад бас эерэг гарсан...

...Эгч маань надад залгаж хэлсэн. Нимгэн оймс, нимгэн шаахай, ганц давхар өмд, давхар халаадтай байсан. Хамгийн муухай нь дэрээр амыг нь тагласан нь маш харгис санагдсан. Эгчийг маань сугадах, түших, дулаан зүйл нөмрүүлэх ямар ч арга хэмжээ аваагүй. Гэтэл машинд оруулаад эмч нь “намайг гарсны дараа дэрээ аваарай” гэж хэлээд хаалгаа шууд хаасан байсан. Эгч маань ХӨСҮТ-д очоод сүү орохгүй байна гэж хэлсэн. Одоо нярай маань аав, ээжтэйгээ хамт байгаа. Утсаар ярихдаа эгч "хүйтэн машинд суулгаад, үнэхээр аймар байлаа" гэсэн.

Дараа нь ХӨСҮТ-рүү оруулахдаа гадаа байрладаг шатаар нь дөрвөн давхар шатаар мөн л нүцгэн алхуулж гаргасан байсан"