Энэ долоо хоногийн Мягмар гараг буюу энэ сарын 12-ны өглөөний 05:33 цагт Хөвсгөл аймгийн Ханх суманд 6,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, тус газар хөдлөлтийн чичиргээ Улаанбаатар хотод 05:35 цагт мэдрэгдсэн билээ.
Харин Ханх сумын сургууль, сумын ЗДТГ-ын байр зэрэг барилгуудын хана цуурсан гэх эх сурвалжуудын мэдээлэл бий. Тэгвэл тус суманд өнөөдрийг хүртэл мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа ажээ. Учир нь Ханх сумын газар хөдлөлтийн голомт байж болзошгүй газрын хөрс дээш сөхөгдөж, мөн зарим газартаа цууралт өгсөн байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ.
Ханх суманд болсон газар хөдлөлтийн яг голомтод гэнэ. Газарт сүрхий ан цав гарчээ. Хот суурин газраас хол болсон нь яамай даа гэж л бодож сууна. Аймаар гамшиг болох шахаж ээ... ViaFB #EagleBaaska pic.twitter.com/suE7Y14zb0
— orgilnews.mn ?? (@Orgil31) January 16, 2021