БГД-ийн VI хорооны оршин суугчдын шинжилгээний хариу бүгд сөрөг гарч хамгаалалтыг буулгажээ

БГД-ийн VI хорооны оршин суугчдын шинжилгээний хариу бүгд сөрөг гарч хамгаалалтыг буулгажээ

Баянгол дүүргийн 6-р хорооны 65, 43А, Puma-12 дугаар байрыг тусгаарлаж хамгаалалтад аваад байсан билээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 6-р хорооны “Puma-12”, 43А, 65 дугаар байрны оршин суугчдаас коронавируст халдвар илэрч, нэгдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн тус байруудыг цагдаагийн албан хаагчид бүрэн хамгаалалтад авсан юм.

Харин өнөөдөр дээрх байруудын оршин суугчдаас гурван дахь удаагийн PCR шинжилгээ авсан бөгөөд иргэдийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан тул хамгаалалтыг буулгалаа гэж Баянгол дүүргийн Шуурхай штабаас мэдээллээ.