Богд ууланд гөрөөс барьж идэн зэрлэгшиж буй 32 нохойг устгаад байна

Богд ууланд гөрөөс барьж идэн зэрлэгшиж буй 32 нохойг устгаад байна

Сүүлийн үед цахим орчинд иргэдийн зүгээс "Богд Хан ууланд зэрлэг ноход гөрөөс барьж идээд байна" гэх гомдлын дагуу зэрлэг, эзэнгүй золбин нохдыг устгах ажил үргэлжилж байгаа юм.

Үүний дагуу Богд Хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зэрлэг нохой, муурны устгал хийх эрх авсан "Өлтэй" ХХК-тай хамтран одоогоор зэрлэг 32 нохой устгаад байна. Өнгөрсөн онд гэхэд дээрх байгууллага Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт иргэд, байгууллагын 462 удаагийн дуудлагаар 1363, нийт 8161 зэрлэг нохой, муур устгажээ.