Дарханы замыг барих ажил гуравдугаар сараас эхэлнэ

Дарханы замыг барих ажил гуравдугаар сараас эхэлнэ

Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын ажлыг нэг жилд багтаан дуусгахын тулд таван багц хэсэг болгон хувааж тендер зарласан хэдий ч хоёр болон дөрөвдүгээр багц дээр шалгарсан компани ажлаа гүйцэтгэх боломжгүйгээ мэдэгдсэн. Есдүгээр сарын 10-ны байдлаар эдгээр таван багцаас 1, 3, 5 дугаар багцын ажил 50-68 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байв. Харин 2, 4 дүгээр багц дээр ажил нь 5-9 хувийн гүйцэтгэлтэй зогсоод байсан.

Тэгвэл Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгох ажлын хоёрдугаар шатны ажил ирэх гуравдугаар сард эхлэхээр болжээ. Дархан-Уул аймгийн тухайд замын ажилтай холбогдуулан 10 газрын тавыг нь одоогоор чөлөөлөөд байгаа аж. Цаашид Хонгор сумын цэцэрлэгт хүрээлэнгийн блокон хашаа, Дархан хаалга, зам дагуух мод, “Дархан дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн тунгаасан усны шугам хоолой, Магнай, Шунхлай түгээх станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг ирэх хоёрдугаар сарын 20-ны дотор хийхээр төлөвлөжээ.