Та бүхэнд газар хөдлөлтийн үед авах арга хэмжээний талаар Онцгой байдлын Ерөнхий газраас гаргасан зөвлөмжийг хүргэж байна.
ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛОХЫН ӨМНӨ
- Хэрвээ газар хөдөлбөл танай гэр орон, сургууль, ажлын байранд юу юу гэмтэж магадгүй талаар ярилцах,
- Өрх бүр гамшгийн үед ажиллах төлөвлөгөөтэй байх,
- Өрөө, тасалгаандаа хамгийн аюулгүй хэсэг нь хаана байж болохыг урьдчилан тогтоох. Ер нь хамгийн аюул багатай хэсэг бол коридор (хэрвээ энд тавилга, эд зүйлс ихээр байрлуулаагүй бол) гэж үздэг
- Аюулгүй газар руу орох /нуугдах/, халхлах, байх зэргээр дадлага, сургуулилт хийх,
- Аюулын үед барилга, байшингаас гарах гарц, аюулын гарцыг мэддэг байх,
- Өндөр настай хүмүүс, нялх балчир хүүхдүүдийг хэрхэн нүүлгэн шилжүүлэхийг урьдаас тооцох,
- Гэр бүлийн гишүүд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх чадварыг эзэмших,
- Ус, цахилгаанаа яаж, хаагуур нь хааж, унтраахад суралцах,
- Гэр, өрөө, тасалгааныхаа овор ихтэй, хүнд тавилгыг зохих ёсоор бэхэлж, тогтоох,
- Дор хаяж 72 цагийн хүнс, усны нөөцтэй байх,
- Цонх, гадна хананаас ор, буйдан зэргийг хол байрлуулах,
- Аюултай болон химийн хортой бодисыг зориулалтын газар тусгаарлан хадгалах,
- Гар чийдэн (нэмэлт зайны хамт), зайгаар ажилладаг жижиг радио, эмийн сан гэх мэт зүйлсийг бэлтгэх,
- Гэрийн тэжээвэр мал, амьтныг халхлах аюулгүй байршил, газрын тогтоох,
- Хүн бүрийн орны дэргэд гар чийдэн, бат бөх гутал байлгах,
- Нэн шаардлагатай байгууллагын утасны жагсаалтыг мэддэг байх,
- Галын хор ашиглаж сурах,
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ҮЕД ЮУ ХИЙХ ВЭ
Газар хөдлөх үед байшин дотор байгаа бол:
- Тайван бай, үймж сандрах хэрэггүй,
- Аюулгүй газар хорогдох /нуугдах/ дотор хана, булан, даацын багана гэх мэт.
- Газар хөдлөлт эхлэх үед Та хаана байна, тэндээ л газар сууж, өөрийгөө халхлах, хүлээх,
- Бат бөх ширээн доогуур орох,
- Цонхноос хол байх,
- Цаг, таазны гэрэл зэрэг дээрээс унах зүйлсийн доор зогсохгүй байх,
- Хаалга онгойлгоод доор нь зогсвол дээрээс унасан зүйл цохих аюул харьцангуй бага,
Газар хөдлөх үед гадна байгаа бол:
- Байшин, барилга, мод, гэрэл болон цахилгааны шонгоос хол, аюулгүй газар олох,
- Хэрвээ машин дотор байгаа бол чичирхийлэлт зогстол машинаасаа гарах хэрэгггүй,
- Машинаар явж байгаа бол замаас гарч зогсох, гүүр, тунелээс холдох, ил задгай талбай олох,
- Олон нийтийн газар байвал хаалга, үүд рүү хамаагүй бүү зүтгэ. Дээрээс унаж болзошгүй зүйлээс холдохыг хичээх,
- Театр, цэнгэлдэх хүрээлэнд байсан бол суудалдаа суугаад толгойгоо хамгаалах,
- Ойр орчимд тэсэрч, дэлбэрэх бодис байгаа бол лаа асаах юм уу, гал гаргаж болохгүй,
- Хэрэв уулархаг газар амьдардаг бол хад чулуу нурж унахаас болгоомжилох
Газар хөдлөлтийн дараа юу хийх вэ?
- Өөрийн сэтгэл санааг бүрэн эзэмдэж, эрүүл ухаанаар эргэн тойрноо харах,
- Эхлээд өөрийгөө бэртсэн эсэхийг шалгах,
- Хэрвээ цус алдаж байвал цэвэрхэн материал ашиглан цус тогтоох арга хэмжээ авах,
- Хүнд гэмтэлтэй хүнийг хамаагүй хөдөлгөж, тээвэрлэж болохгүй,
- Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх,
- Хүүхэд, өндөр настан, өвчтэй хүмүүсийг тайвшруулах,
- Нурангид дарагдсан хүмүүсийг өөрийн бололцооны хэрээр аврах,
- Онцгой чухал шаардлагагүй бол байшинд орох хэрэггүй,
- Нурангин доор байгаа бол тайван байх, боломжтой бол өөртөө анхны тусламж үзүүлэх,
- Гадна байгаа хүмүүст дохио өгөх /хашгирах, ямар нэгэн юм нүдэх/
- Гал гаргаж болохгүй,
- Өөрийн тамир, тэнхээгээ гамнах,
- Шилний хагархай байх тул гутлаа өмсөх,
- Ямар нэг эвгүй үнэр байвал цонх, салхивчаа нээх,
- Цахилгаанаа яаран бүү залга,
- Радиогоо цаг үеийн мэдээн дээр тохируулах.