Л.Мөнхтүшиг: Энэ сарын 15-нд БНСУ руу тусгай үүргийн нислэг хийнэ

Л.Мөнхтүшиг: Энэ сарын 15-нд БНСУ руу тусгай үүргийн нислэг хийнэ

БНСУ руу энэ сарын 15-нд нэг удаагийн тусгай нислэг хийхээр болжээ. Энэ тухай ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг УОК-ын Шуурхай штабаас 17.00 цагт шуурхай мэдээлэл хийх үеэр мэдэгдлээ. 

Тэрбээр "Тийз нь баталгаажсан иргэдийг эхний ээлжинд авчирна. Нутаг буцах хүсэлтэй 6787 иргэн байна. БНСУ-аас 4692 иргэн ирэх хүсэлтэй байгаа. Үүнээс нэн яаралтай ирэх хүсэлтэй 1500 иргэн бий. Иргэдийн зүгээс ирүүлж буй хүсэлт, шаардлагыг ЭСЯ -аас ирүүлж Улсын онцгой комисст танилцуулж байгаа. 

Өчигдөр шөнө Улаанбаатарт газардсан нислэгтэй холбоотой мэдээлэл сошиал орчинд гарсан. Тэр нислэг МИАТ-ын карго нислэг биш байсан. АНУ-ын Элчин сайдын яамны ажилчид захиалгат нислэгээр ирсэн. ЭСЯ-ны болон НҮБ-ын 30 ажилтан, таван монгол иргэн ирсэн. Таван монгол иргэн нь хүндэтгэх шалтгаантай байсан. Эдгээр хүмүүсийг Кимпински зочид буудалд тусгаарласан" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: