“Ачтан” эмнэлгээс гарч Хушаат суманд очсон иргэнийг гэрт нь тусгаарлалаа

“Ачтан” эмнэлгээс гарч Хушаат суманд очсон иргэнийг гэрт нь тусгаарлалаа

“Ачтан” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Сэлэнгэ аймгийн Хушаат суманд гэртээ ирсэн иргэнийг шинжилгээнд хамруулж, гэрт нь тусгаарлаад байгаа ажээ. Одоогоор тус эмнэлгээс 16  тохиолдол батлагдаад байгаа тул ойрын хавьтлууд болон тус эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийн судалгааг гаргах ажил үргэлжилсээр байгаа аж. Иймд “Ачтан” эмнэлгээр 2020 оны 12-р сард үйлчлүүлсэн иргэд байвал үнэнч шударгаар аймаг сумынхаа Онцгой комисс, ЭМГ, Эрүүл мэндийнхээ төвд хандахыг анхааруулж байна.