"Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хоёр ажилтнаас коронавирус илэрсэн"

"Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хоёр ажилтнаас коронавирус илэрсэн"

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчдаас коронавирус илэрсэн талаар цахим сүлжээнд мэдээлэл түгээд буй. Энэ талаар ЭМЯ-ны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тайлбар өглөө. 

“Батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүн цэцэрлэгт хүрээлэнд ажилладаг байсан. Улмаар цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчдыг шинжилгээнд хамруулахад хоёр хүний шинжилгээнд халдвар илэрсэн байна. Бид үргэлжлүүлэн тандалт судалгааг хийж байна” гэв. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод Covid-19-ийн 41 тохиолдол бүртгэгдсэн. Тодруулбал, 

  • ХӨСҮТ-ийн таван эмч, ажилтан;
  • Ачтан элит эмнэлэгтэй холбоотой 16 хүн;
  • Тэнүүн-Огоо компанийн хоёр жолооч, мөн ттусгаарлалтад байсан гурван жолооч нийт таван жолоочоос; 
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 2 ажилтнаас;
  • БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой дам байдлаар үүссэн халдварын хавьтлуудаас бусад халдвар илэрлээ. Тухайн тохиолдлууд бүгд тусгаарлалтад байжээ.