“Ачтан элит” эмнэлэгтэй холбоотой коронавирусийн 16 тохиолдол бүртгэгдээд байна

“Ачтан элит” эмнэлэгтэй холбоотой коронавирусийн 16 тохиолдол бүртгэгдээд байна

ЭМЯ-аас өнөөдөр шинээр илэрсэн коронавируст халдварын талаар мэдээллийг танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр 16377 хүнд шинжилгээ хийхэд 41 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээрийн тав нь ХӨСҮТ-ийн эмч, ажилчин байна. Тус ажилчид нь ээлжээсээ бууж тусгаарлах байранд байх хугацаанд шинжилгээ авахад коронавирус илэрсэн. 

Мөн өчигдөр “Ачтан элит” эмнэлгийн есөн эмч, ажилчнаас коронавирус илэрсэн. Тэдгээрийн гэр бүлийн хүмүүс мөн ойрын хавьтал болж, одоогийн байдлаар нийт 16 хүн халдвар аваад байна. 

Эмнэлэг учраас нягталж, шинжилгээний хариуг гаргасны дараа зарлана.  Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг, ГССҮТ дээр “Ачтан” эмнэлгийн эмч нар очиж үйлчилгээ явуулсан учир мөн хавьтал гэж үзэж ойрын хавьтал болсон хүмүүсийг шинжилгээнд хамруулсан. 10 гаруй хүнээс коронавирусийн шинжилгээ авахад халдвар илрээгүй. Үйлчилгээ үзүүлсэн эмчийн шинжилгээ бас гараагүй байна” гэв.