ЭМЯ: "Ачтан" эмнэлгийн 9 ажилтнаас коронавирус илрээд байна

ЭМЯ: "Ачтан" эмнэлгийн 9 ажилтнаас коронавирус илрээд байна

ЭМЯ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал

"Ачтан эмнэлэг шинэ жилийн баярын дараа 1 дүгээр сарын 4-нд үйл ажиллагаагаа эхлүүлэхийн тулд нэгдүгээр сарын 3-нд эмнэлгийн бүх ажилчдадаа шинжилгээ хийсэн байна. Түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан ажилчдад PCR шинжилгээ хийхэд 9 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн гэсэн мэдээлэлтэй байна. Бид тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж байна.

Тус эмнэлэг нь 134 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй. 12 дугаар сарын 28-ныг хүртэл дотор, мэдрэл, хөнгөвчлөх эмчилгээний тасгууд ажиллаж байсан.

12 дугаар сарын 18-аас эхлэн эмнэлгийн зүгээс амбулаториор үйлчлүүлж буй иргэдийнхээ халууныг үзэж, асуумжаар судалгаа, тандалт хийж, хэвтэн эмчлүүлэгчдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байсан. Хамгийн сүүлд тус эмнэлэгт хэвтсэн хүн нь 12 дугаар сарын 24-нд хэвтэж, 12 дугаар сарын 28-нд эмнэлгээс гарсан. Улмаар 12 дугаар сарын 29, 30 нд бүх нийтийн цэвэрлэгээг хийж, эмч эмнэлгийн мэргэжилтнүүд эрүүл мэндийн ажилтнуудыг амраасан. Тиймээс 12 дугаар сарын 15-аас хойш тус эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийг гэрийнхээ ойролцоох түргэн оношлогооны цэгүүд дээр очиж шинжилгээнд хамрагдахыг хүсэж байна.

"