LUXURIOUS: Шилний нийлүүлэлт тасарсан тул өөр шил ашигласан, гэхдээ амт нь өөр

LUXURIOUS: Шилний нийлүүлэлт тасарсан тул өөр шил ашигласан, гэхдээ амт нь өөр

Дотооддоо үйлдвэрлэсэн гэх “Luxurious” нэртэй оргилуун дарсны гадна талыг бүрсэн наалтыг хуулахад дотроос нь “Советское” гэх ОХУ-д үйлдвэрлэж, тус улсаас импортлосон оргилуун дарсны шошго гарч ирж буй зураг, бичлэг сүүлийн өдрүүдэд цахим орчинд гарах болсон. Тус мэдээллийн дагуу ШӨХТГ-аас "Luxurious" гэх оргилуун дарсыг борлуулдаг "Цэст Хайрхан ХХК"-ийг шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл ШӨХТГ-ын дарга Б.Бат-эрдэнэ энэ талаар “Хуурамч гэх оргилуун дарсны асуудлаар тус компанийн удирдлагуудтай уулзаж тайлбар авч байна. Тээвэрлэлт саатсантай холбоотойгоор шилний нийлүүлэлт тасарч, хуучин шилээ ашигласан ба дарсны хувьд хуурамч бус бусадтайгаа ижил гэдгийг мэдэгдэж байна. Тиймээс Советское болон Luxurios гэх нэртэй хоёр оргилуун дарсыг шалгуулахаар Мэргэжлийн хяналтын лабораторд хандаж байна. Удахгүй компанийн албан ёсны тайлбарыг хүргэх болно” хэмээн мэдэгджээ.