Шинэ жилээр ажилласан зах, худалдааны төвийн ажилчдыг өнөөдрөөс шинжилгээнд хамруулна

Шинэ жилээр ажилласан зах, худалдааны төвийн ажилчдыг өнөөдрөөс шинжилгээнд хамруулна

Эрүүл мэндийн яамнаас өчигдөр /2021.01.03/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн.

Энэ үеэр НЭМҮТ-ийн ОЭМА-ны дарга, тархвар судлаач Б.Сувд "Иргэд халдвар авчихна гэж бодохгүй байна, шинж тэмдэггүй халдвар тараагчид байгаа нь халдвар тархах үндсэн  шалтгаан болж байна. БЗД-ийн шинжилгээ авах үйл явц маш удаан явцтай байлаа. Эмнэлэг, эмийн сан, банк, худалдаа үйлчилгээний байгууллага, нийтийн тээвэр, такси, хүнсний дэлгүүр, түгээлтийн байгууллагын ажилчдад шинжилгээг хийж байгаа ба маргаашаас /өнөөдөр/ эхлэн шинэ жилийн үеэр ажилласан томоохон зах, худалдааны төвийн түрээслэгч, худалдагч, ажилчдаас шинжилгээ авна. БЗД-т 85 мянган өрхөөс шинжилгээ авахад хоёр хүнд илэрсэн нь батлагдлаа. Халдварын байршил нь тодорхойлогдоход зураглалыг гаргаж, иргэдэд мэдээлнэ" гэв.

Тэгэхээр шинэ жилийн баяраар ажилласан зах, худалдааны төвийн ажилдыг өнөөдрөөс эхлэн шинжилгээнд хамруулах нь.