Их Британийн Байгалийн түүхийн музейн эрдэмтэн, судлаачид 2020 онд дэлхий даяар 506 төрлийн амьтдын шинэ зүйлийг нээжээ. Тодруулбал, хаг, төрөл бүрийн хорхой, ангир, тарантула, могой, сармагчин, саламандр зэрэг амьтдын урьд өмнө нь судлагдаж байгаагүй шинэ зүйлийг илрүүлсэн байна.
Сонирхолтой нь Монголын газар нутгаас хүрэн зөгийний нэг төрөл болох “Bombus tibeticus” гэх шинэ зүйлийг нээсэн талаар бичжээ. Мөн урьд өмнө нь судлагдаж байгаагүй 70 орчим соно илрүүлсэн байна.
506 төрлийн шинэ зүйлийн амьтнаас хамгийн олон нь Шинэ Гвиней, Бразилын нутгаас олдсон бөгөөд Шинэ Гвинейгээс гэхэд 170 гаруй зүйлийн цохыг нээсэн аж.
Эрдэмтэд дэлхий дээрх ойролцоогоор 2 сая гаруй амьтдын өөр амьдралын хэв маягийг нэрлэдэг ч ДНК-ийн бар кодчилол нь ижил төстэй ч хоорондоо ямар нэгэн шинжээрээ ялгаатай шинэ зүйлийн амьтад нээгдэж буй нь энэ тоо цаашид улам нэмэгдэнэ хэмээн үзэж байна.
Эх сурвалж: Guardian