Гал түймрийн улмаас нэг том хүн, хоёр бага насны хүүхэд түлэгджээ

Гал түймрийн улмаас нэг том хүн, хоёр бага насны хүүхэд түлэгджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 2 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.29-ний өдрийн 13:13 цагт иржээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 13:26 цагт очиж иргэн С-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна. Улмаар гал түймэрт иргэн Б /58 настай, эмэгтэй/ толгой, цээж, 2 гар, С /13 настай, эмэгтэй/ толгойн хэсэг, У /3 настай, эмэгтэй/-гийн баруун хөлний шилбэ тус тус түлэгдсэн байсныг Яаралтай түргэн тусламжийн төвд болон Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.