Нийслэлийн үйлчилгээний байгууллагын таван ажилтанд шинэ байрных нь түлхүүрийг гардуулан өглөө

Нийслэлийн үйлчилгээний байгууллагын таван ажилтанд шинэ байрных нь түлхүүрийг гардуулан өглөө

Цар тахлын хүнд үед тэргүүн эгнээнд ажилласан нийслэлийн үйлчилгээний байгууллагуудын 2020 оны “Хөдөлмөрийн аварга” болон салбартаа үр бүтээлтэй ажилласан зарим ажилтан, албан хаагч гээд нийт таван хүнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн орон сууцны корпорациас хэрэгжүүлж буй “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөрийн түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд орох батламжийг олгосон билээ. 

Харин өнөөдөр дээрх ажилтан, албан хаагчдад орон сууцных   түлхүүрийг нь гардуулан өгчээ.   

Тодруулбал, Нийслэлийн аврах 105 дугаар ангийн аврагч Батбаярын Үнэнмөнх,  Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын хог тээврийн автомашины жолооч Осорын Самданцэрэн, Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн замын зохицуулагч Батдэлгэрийн Баярхүү болон  Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн сувилагч Шийнэнгийн Бямбасүрэн, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч Төмөрийн Батцэцэг нар өнөөдөр шинэ байрандаа орж байна.