Орон нутагт ноцтой зам тээврийн осол гарч хоёр хүний амь нас хохирчээ

Орон нутагт ноцтой зам тээврийн осол гарч хоёр хүний амь нас хохирчээ

2020.12.26-27-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 228 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 175 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүний амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл 

-  Онхолдох хэлбэрээр-2 бүртгэгдсэн байна.

  1. 12.27-ны өдрийн 11:10 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Буянт сумын 2-р багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Тoyota Ist маркийн Г жолоочтой автомашин онхолдож, зорчигч 20 настай, эрэгтэй С-ийн амь насыг хохироосон,
  2. 12.27-ны өдрийн 16:55 цагийн орчимд Төв аймгийн Бүрэн сумын 4-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Haojin маркийн мотоцикл онхолдож, жолооч 65 настай, эрэгтэй С-ийн амь нас хохирсон хэргийг тус тус шалгаж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30 жолооч, орон нутагт 18 жолоочийг тус, тус илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, цасан болон шороон шуурга шуурга төлөвтэй байх тул иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа ханган замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.