Дарханд батлагдсан 45 тохиолдлын 39 нь бүрэн эдгэрээд байна

Дарханд батлагдсан 45 тохиолдлын 39 нь бүрэн эдгэрээд байна

Арваннэгдүгээр сарын 11-нд дотоодод коронавирусийн халдварын анхны тохиолдол илэрснээс хойш өнөөдрийг хүртэл нийт 1175 тохиолдол бүртгэгдээд байна. Өнөөдөр Улаанбаатар хотод Баянзүрх дүүрэгтэй холбоотой голомтод шинээр 36, Цэргийн төв эмнэлэгт хоёр нийт 38 тохиолдол илэрсэн. Харин бусад аймгуудад шинэ халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Халдварын голомтуудаар нь нарийвчилбал,

  • Улаанбаатар хотод- 376
  • Орхонд-25
  • Архангайд-3
  • Сэлэнгэд-217
  • Дархан-Уулд-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Өнөөдрийн байдлаар халдвар авсан нийт 745 хүн эдгэрсэн байна. Хэдхэн хоногийн өмнө Дарханд батлагдсан 45 тохиолдлоос 29 нь бүрэн эдгэж гэртээ ирсэн бол өнөөдөр дахин 10 хүн эдгэрчээ. Ингэснээр нийт 39 хүн бүрэн эдгэж зургаан хүн эмчлэгдэж байна.