Хөл хорионы энэ үеэр амьдралын түвшин доогуур зарим айл өрхүүдэд иргэд, аж ахуй нэгжүүд хандив тусламж өргөж буй. Тэгвэл Монголын нийт лам хуврагууд “Асралын аян-2“ сайн үйлсийн аян өрнүүлж байгаа ажээ. Учир нь өнгөрөгч хавар " Асралын аян 1" зохиож Улсын онцгой комисст 10 гаруй сая төгрөг болон хэрэгцээт зүйлсийг өргөж байсан бол энэ удаад Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 109 жилийн ойн өдөр буюу өнөөдөр хүнсний дутагдалтай 300 гаруй айлд хишиг тараажээ.
Монголын нийт лам хуврагууд “Асралын аян 2“ сайн үйлсийн аян өрнүүллээ. Хавар "АСРАЛЫН аян 1" зохиож УОК 10 гаруй сая төгрөг болон хэрэгцээт зүйлсийг өргөж байсан бол энэ удаад ҮЭЧ, тусгаар тогтнолоо сэргээсний 109 жилийн ойн өдөр хүнсний дутагдалтай 300 гаруй айлд хишиг тараалаа pic.twitter.com/JIEgJVOjRf
— Ө.Барбаатар ༄༅། །ན་མོ་གུ་རུ་ཨཱརྱ་ཏཱ་རེ་ཡེ། (@Barbaatar215) December 29, 2020