Увс аймгийн Наранбулаг суманд 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тодруулбал, тус сумын Алдар багийн “Бөгдөг” хэмээх газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 23 км-т/ 12.28-ны өдрийн 05:21 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 05:33 цагт ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.
Эх сурвалж: ОБЕГ