Тусгаарлалтын төлбөрөө 21 хоногоор тооцож төлсөн иргэдийг зөрүү мөнгөө авахыг санууллаа

Тусгаарлалтын төлбөрөө 21 хоногоор тооцож төлсөн иргэдийг зөрүү мөнгөө авахыг санууллаа

Энэ сард дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэгээр 507 иргэн эх орондоо ирээд байна. Иргэдийг ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв 113 дугаар ангийн “Онцгой жаргалант” сувилал, “Амар”, “Кемписки”, “Тайж” зэрэг зочид буудалд тусгаарлаад байгаа юм.

Харин Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гаргасан дүгнэлт, саналыг үндэслэн тусгаарлалтын 21 хоногийг 14, гэрийн тусгаарлалтын 14 хоногийг долоо хоног болгон бууруулаад буй. 

Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас тусгаарлах байр, хоолны зардлын мөнгөө 21 хоногоор төлсөн иргэд өргөдөл, шилжүүлгийн баримтын хуулбар, бичиг баримтын хамт авчирч, зөрүү мөнгөө авахыг сануулжээ. Ингэхдээ төлбөрийн баримтыг obeg.sankhuu@gmail.com хаягаар явуулах боломжтой юм байна.