“Энканто, Олимп, Нарлаг-Өргөө” хотхоны зарим байрнуудыг тусгаарлалтанд авчээ

“Энканто, Олимп, Нарлаг-Өргөө” хотхоны зарим байрнуудыг тусгаарлалтанд авчээ

Өнөөдөр ЭМЯ-ны 11:00 цагийн мэдээллийн үеэр БЗД-ийн 26-р хороонд халдвар илэрсэн гэж мэдэгдсэн. Тус хорооноос илэрсэн халдвартай иргэний PCR шинжилгээний хариу хэлбэлзэлтэй гарч байгаа тул ойрын болон дам хавьтлуудыг ийнхүү тусгаарлаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар иргэний шинжилгээний хариу нэг гарахдаа эерэг, ахин үзэхэд сөрөг гарч байгаа тохиолдол бий бөгөөд халдварын үе шат, хугацаанаас болж ийнхүү хэлбэлзэх магадлалтай аж.

Тиймээс дам болон ойрын хавьтлын байрлаж буй “Энканто” хотхоны 209-р байр, Олимп хотхоны 421-р байр 1-р орц, Нарлаг-Өргөө хотхоны 723-р байрыг тусгаарлалтанд авчээ. Тиймээс тус байрны иргэд шинжилгээний хариу бүрэн гарч дуустал гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.

Мөн энэ  талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Баянзүрх дүүргийн эмнэлэгт батлагдсан иргэдийн ойрын хавьтлуудыг шинжилгээнд бүрэн хамруулсан. Дам хавьтал болох 1000 гаруй хүнээс шинжилгээ авч байна. Өнөөдөр, маргаашдаа дам хавьтлуудаас шинжилгээ авч дуусгана. Иргэд хөдөлгөөнөө багасгаж, аль болох олон хүнтэй газраар явахгүй байх хэрэгтэй” гэж мэдээллээ.