ФОТО: Баянзүрх дүүргийн эмнэлэгт чанга, хатуу хөл хорио тогтоожээ

ФОТО: Баянзүрх дүүргийн эмнэлэгт чанга, хатуу хөл хорио тогтоожээ

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр иргэнээс энэ сарын 17-ны өдөр /2020.12.17/ коронавирусийн халдвар илэрсэн. Мөн өнөөдөр тус эмнэлгээс 18 хүнээс коронавирус илэрсэн юм. Тус хүмүүсийн зарим нь эмнэлгийн эмч, сувилагч нар гэх мэдээлэл бий. Тэгвэл өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн эмнэлэгт чанга, хатуу хөл хорио тогтоож хэнийг ч оруулж гаргахгүй байна. Эмнэлгийг бүхэлд нь тууздаж, орц, гарцыг нь цагдаа нар хамгаалалтад авсан бөгөөд дотор нь376 эмч, сувилагч тэргүүтэй хүмүүс ажиглалтад байгаа юм. Мөн хүмүүсийг ойртуулахгүй байгаа аж. 

Тус эмнэлгээс илэрсэн 20 хүний ойрын хавьтал 645 иргэнийг тусгаарлаад байгаа юм. 




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө