Сөүл-Улаанбаатарын чиглэлд хийх байсан тусгай үүргийн нислэгийг цуцаллаа

Сөүл-Улаанбаатарын чиглэлд хийх байсан тусгай үүргийн нислэгийг цуцаллаа

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард Франкфурт, Япон, Солонгос руу нийт дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр болсон. Тус үйл ажиллагаа өчигдөр эхэлж Франкфуртаас 160 иргэн эх орондоо ирсэн. Тэгвэл Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг цуцлагдлаа. 

Энэ талаар Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг тусгай үүргийн онгоцны нислэгийн талаар мэдээллээ.  Тэрээр “Өчигдөр 165 хүн Европоос ирсан. Өнөөдөр мөн 160 иргэн Франкфуртын нислэгээр эх орондоо ирнэ. Дотоодод халдвар үүссэнтэй холбоотой тусгаарлах байр, орны хүрэлцээнээс шалтгаалж Сөүл-Улаанбаатарын чиглэлд үйлдэх байсан нислэгийг зайлшгүй цуцлахаас өөр аргагүй нөхцөл байдал үүслээ. Гэхдээ нэгдүгээр сард энэ нислэгийг сэргээх болно. Аргагүй нөхцөл байдал үүссэн гэдгийг та бүхэн ойлгохыг хүсье" гэлээ. 

Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг энэ сарын 25-ны өдөр үйлдэгдэх бөгөөд тус нислэгээр 250 иргэн эх орондоо ирэх байсан юм.