Өнгөрсөн 24 цагийн хугацаанд эрчим хүчний хэрэглээ өмнөх өдрөөсөө 28МВт-аар буурчээ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд эрчим хүчний хэрэглээ өмнөх өдрөөсөө 28МВт-аар буурчээ

Эрчим хүчний яамнаас мэдээлэл хийлээ.

ЭХЗХ-ны Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал “Өчигдөр эрчим хүчний системийн хоногийн оргил ачаалал 1,280 МВт хүрч ажиллажээ. Энэ ачааллын даахын тулд бид мөн ОХУ-аас 174 МВт-ыг импортоор авч ажилласан байна.

Үүнийг өнгөрсөн оны мөн өдөртэй харьцуулахад 15 хувиар өссөн бөгөөд ОХУ-аас авсан импортын эрчим хүчний хэмжээ хоёр дахин нэмэгджээ. Гэхдээ эрчим хүчний хэрэглээ өчигдөр өнгөрсөн өдрөөсөө буюу арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс 28 МВт-аар, импортын эрчим чадал 78 МВт-аар тус тус буурсан байна” гэлээ.

“Яг одоо эрчим хүчний системийн оргил ачаалал эхэлсэн бөгөөд төвийн бүсийн нэгдсэн сүлжээний эрчим хүчний хэрэглээ 1,150 МВт болжээ. Энэ нь өчигдрийн орчимтой адилхан байна гэсэн үг” хэмээн ДҮТ ТӨХХК-ийн Диспетчер инженер Б.Цэрэнбат хэллээ.