Далавч нь гэмтсэн хунг Хэрлэн гол орчмоор хайж байна

Далавч нь гэмтсэн хунг Хэрлэн гол орчмоор хайж байна

Багануур дүүргээс зүүн зүгт 10 км газарт Хэрлэн голд далавч нь гэмтсэн хун сүргээсээ үлдэж хоцорчээ. Уг хунд туслахаар шувуу судлаачид болон байгаль хамгаалагчид хайж байгаа ажээ.

Энэ талаар байгаль хамгаалагчид “Гэмтэж, сүргээсээ үлдсэн хунг Хэрлэн гол орчмоор хайж байгаа байна. Энэ ажилд сэтгэл гарган туслахаар олон хүн ярьж байгаа. Хун шувууг өнөөдөр дулаан газар хамгаалалтанд авахаар хайсан боловч олдсонгүй. Бид үргэлжлүүлэн хайна. Тэгэхгүй бол хөлдөх, мөн өлдөж үхэх аюултай” гэж мэдэгджээ.

Багануурын Гүн нуурт намрын улиралд хун шувууд олноор ирж, амардаг бөгөөд тус хун шувууг олчихвол шувуу тэжээдэг хүмүүс авч дулаан газарт аваачиж, өвөлжүүлэх олон хүсэлтэй хүн байгаа аж.