Байгаль нуур орчимд дахин газар хөдөлжээ

Байгаль нуур орчимд дахин газар хөдөлжээ

Өнгөрсөн шөнө Буриадын Кабанск мужид 3.9 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тухай ОХУ-ын ШУА-ийн Геофизикийн хүрээлэн мэдээлэв.

Чичиргээ арванхоёрдугаар сарын 17-ны өдөр орон нутгийн цагаар 01:43 цагт бүртгэсэн бөгөөд газар хөдлөлтийн төв нь Сэлэнгэ мөрний бэлчир, Байгаль нуурын усан бүсэд байна. Энэ бүсэд арванхоёрдугаар сар гарснаас хойш дөрвөн удаа газар хөдлөлт бүртгэгдээд байгаа юм.

Арванхоёрдугаар сарын 10-нд хоёр удаа газар хөдөлсөн нь Эрхүү хот орчимд 4 баллын хүчтэй мэдрэгдэж байсан юм.