Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 160 иргэн эх орондоо ирлээ

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 160 иргэн эх орондоо ирлээ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард Франкфурт, Япон, Солонгос руу нийт дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр болсон. Тус үйл ажиллагаа өчигдөр эхэлж Улаанбаатар хотоос Франкфурт руу эхний нислэг хийгдсэн юм. Тэгвэл өнөөдөр 11:19 цагт тус онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Уг нислэгээр нийт 160 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг ХӨСҮТ, Сүнжин гранд, Намуун зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. Нийт дөрвөн удаагийн нислэгээр 700 гаруй хүн эх орондоо ирнэ гэсэн тооцоо гараад буй.




Өнөөдөр үхэр өдөр

23 минутын өмнө