Өчигдөр /2020.12.16/ АНУ-аас манай улсад 50 ширхэг амьсгалын аппарат хандивласныг хүлээн авчээ. Уг хандивыг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас /USAID/ илгээсэн юм.
АНУ-аас Монгол Улсад Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески энэ талаар өөрийн твиттер хуудаснаа "Аливаа хямралын үед анд нөхөд хамтдаа байдаг. Монгол дахь Стратегийн түншүүддээ өгсөн амлалтаа биелүүлж, КОВИД19-тэй тэмцэхэд туслахаар Америкт үйлдвэрлэсэн амьсгалын 50 аппарат авчирлаа" гэж жиргэжээ.
In times of crisis, friends stick together. Fulfilling our promise to our #StrategicPartners in Mongolia, 50 #MadeInUSA ventilators have arrived to help fight #COVID19. #AmericaActs pic.twitter.com/dYb5unZDzc
— Michael S. Klecheski (@USAmbMongolia) December 17, 2020