250МВт хүрсэн хэрэглэгчийн цахилгааныг дэс дараатайгаар хязгаарлана

250МВт хүрсэн хэрэглэгчийн цахилгааныг дэс дараатайгаар хязгаарлана

Эрчим хүчний яамнаас цахилгааны хэрэглээний оргил ачааллын үеийн нөхцөл байдлыг танилцууллаа. Улаанбаатар хотод 25 мянган аж ахуйн нэгж байгууллага, 380 мянган хэрэглэгч айл өрх, орон нутагт 26 мянган аж ахуйн нэгж байгууллага, 297 мянган айл өрх цахилгаан дулааны хөнгөлөлтөд хамрагдаж байна.

Өнгөрсөн хоногийн хувьд эрчим хүчний системийн оргил ачаалал 1,308МВт хүрч ажилласан. Энэхүү оргил ачааллын хугацаанд ОХУ 250МВт-ыг импортоор авсан. 2019 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн эрчим хүчний системийн хоногийн оргил ачаалал 1,108МВт байсан. 2020 оны мөн үед 1,308МВт буюу 18 хувийн өсөлтийг үзүүлсэн байна. 200МВт-ын ачаалал манай системд бий болсон.Өчигдрийн энергийн хэмжээг авч үзвэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар өссөн. Дотоодын эх үүсвэрээс гадна импортын эх үүсвэрээр хэрэглээний тодорхой хувийг хангаж байна" гэж ЭХЯ-наас мэдээллээ.

Диспетчерийн үндэсний төвийн инженер н.Цэрэнбат "Засгийн газрын шийдвэрийн улмаас эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан нэгдсэн сүлжээнд автоматик ажилд оруулсан. Чадлын дутагдал огцом унасан тохиолдолд энэ автоматик ажиллаж, хэрэглээ нь 250МВт хүрсэн хэрэглэгчийг дэс дараатайгаар хязгаарлана" гэлээ.