Тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийн гадаад паспортыг 09:00-18:00 цагийн хооронд олгож байна

Тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийн гадаад паспортыг 09:00-18:00 цагийн хооронд олгож байна

Тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдэд гадаад паспортыг нь олгож эхэлжээ. Тодруулбал, гадаад улс орнуудаас тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэдийн гадаад паспортыг ОБЕГ-т байрлаж байсан УОК-ын Шуурхай штабаас олгож байсан. Монгол Улсад коронавируст халдварын тохиолдол бүртгэгдэж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан гадаад паспорт олгох ажлыг түр зогсоогоод байсан юм. Харин энэ сарын 14-өөс эхлэн тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэд гадаад паспортаа Хил хамгаалах ерөнхий газраас ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд авах боломжтой болсон байна.

Эх сурвалж: УОК-ын Шуурхай штаб