Өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад өвс үнэгүй олгож, тэжээлийг 50 хувь хөнгөлөхөөр боллоо

Өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад өвс үнэгүй олгож, тэжээлийг 50 хувь хөнгөлөхөөр боллоо

Засгийн газрын хуралдааны шийдвэрүүдийг танилцууллаа. Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад дэмжлэг олгох шийдвэр гаргасан талаар мэдээллээ.  Тэрээр “10 аймгийн 70 гаруй суманд өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байгаа талаар судалгаа гарсан. Ялангуяа Баянхонгор өвөлжилт хүндрэх эрсдэл үүсээд байна. Тиймээс Засгийн газраас өвөлжилт хүндэрч буй аймгуудад чиглэсэн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа. Цаг агаар хүндэрч байгаатай холбогдуулан улсын нөөцөөс 3800 тонн өвс, 1900 тонн тэжээлийг гаргаж, өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдын тэжээлийг 50 хувь хөнгөлөхөөр боллоо. Харин өвсийг үнэгүй олгоно" гэв.