Өнгөрсөн оны цахилгааны зардлаас хэтэрсэн тохиолдолд иргэд зөрүүг өөрсдөө төлөх журам баталлаа

Өнгөрсөн оны цахилгааны зардлаас хэтэрсэн тохиолдолд иргэд зөрүүг өөрсдөө төлөх журам баталлаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “ирэх оны долдугаар сарын 01 ны өдрийг хүртэл айл өрх, зарим аж ахуй нэгжийн цахилгаан дулааны төлбөрийг чөлөөлнө” гэж мэдэгдсэн. Тэгвэл энэ шийдвэрийн дараа иргэдийн цахилгааны хэрэглээ нэмэгдэж, цахилгаан түгээх сүлжээнүүдийн ачаалал нэмэгдэж эхэлсэн талаар мэдэгдэж буй. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас журам гаргажээ.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Цахилгаан, дулаан, усных хэрэглээг төрөөс даах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүнтэй холбоотой журмыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Уг журмаар хэрэглэгч, цахилгаан дулаан үйлдвэрлэгчийн үүргийг тодорхой зааж өгсөн. Өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан, дулааны хэрэглээтэй тэнцэх хэмжээний зардлыг төрөөс даана, хэтэрсэн тохиолдолд хэрэглэгч өөрөө хариуцн. 678 мянган өрх энэ хөнгөлөлтөд хамаарна. Бид тогтоол гарах үед эрсдлийг тооцож байсан ч хэрэглээг ийм их нэмэгдэнэ гэж бодоогүй. Хэрэглээ 2-3 дахин нэмэгдсэн. Шинэ хэрэглэгчийн хувьд хэрэглээг тооцдог аргачлалын дагуу тооцох тул хүндрэл гарахгүй гэж тооцож байна" гэлээ.