Гадаадын орноос иргэдээ татан авах үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байна

Гадаадын орноос иргэдээ татан авах үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байна

УОК-оос энэ сард Франкфурт, Токио, Сөүл чиглэлд тусгай үүргийн дөрвөн удаагийн нислэг үйлдэх шийдвэр гаргасан билээ. Тус үйл ажиллагаа өнөөдөр эхэлж буйг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдэгдлээ УОК-ын Шуурхай штабын мэдээллийг танилцуулах үеэр мэдэгдлээ.

Тэрээр “Одоогоор улсын хэмжээнд тусгаарлалт 35 тусгаарлан ажиглах байранд 1169 иргэн байна. Сүүлийн 24 цагт 26 иргэн нэмж тусгаарлагдсан. Харин гэрийн ажиглалтад 228 иргэн байна. Мөн өнөөдрөөс гадаадад гацсан иргэдийг татан авах үйл ажиллагаа эхэлж байна. Энэ сард бид дөрвөн нислэг үйлдэж 700 гаруй иргэнээ татан авна. Тодруулбал, Токио, Сөүл тус тус нэг, Франкфурт чиглэлд хоёр удаагийн нислэг үйлдэнэ. Өнөөдөр Франкфурт чиглэлд нислэг хийнэ.  Дөрвөн удаагийн нислэгээр ирэх иргэдийг 14 хоног тусгаарлах байруудыг бэлдсэн  байгаа” гэв.