Нисэх-Яармагт цахилгааны хэрэглээ 54 хувиар өсжээ

Нисэх-Яармагт цахилгааны хэрэглээ 54 хувиар өсжээ

Энэ сарын 13-нд Засгийн газрын шийдвэр гарсантай холбогдуулан цахилгаан, эрчим хүчний хэрэглээ өчигдөр 19:00 цагийн орчимд 1,215 мвт болж өссөн байна.

Энэ нь өвлийн эрчим хүчний дундаж хэрэглээнээс 105 мвт-аар өссөн үзүүлэлт болжээ. Гэтэл хэрэглэгчид эрчим хүчээ хэмнэхгүй бол цаашлаад төвийн бүсийн эрчим хүчний систем доголдох эрсдэлтэйг холбогдох байгууллагаас анхаарууллаа. Хэдийгээр цахилгаан түгээх компаниуд өвлийн бэлтгэлээ хангасан ч иргэдийн эрчим хүчний огцом хэрэглээ дотоодын эх үүсвэрийг доголдолд хүргэж болзошгүй. Тиймээс иргэдийг оргил ачааллын үеэр буюу 18:00-22:00 цагийн хооронд ердийн өдрийн хэрэглээгээр цахилгаан эрчим хүчээ хэрэглэхийг санууллаа. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийслэлийн гэр хорооллын эрчим хүчний хэрэглээ 18 хувиар өсөөд байна. Тэр тусмаа нисэх, яармаг чиглэлд 54 хувиар, зуслангийн чиглэлд 31 хувиар өсжээ. Гэтэл өнгөрөгч 11-р сард ОБЕГ-аас 90 мянган өрхийн дунд гал түймрийн хяналт хийхэд 25 хувьд нь цахилгаан дамжуулах утас шаардлага хангахгүй байгааг тогтоожээ.