Хан-Уул дүүргийн хэмжээнд түлшний нөөц хангалттай байна

Хан-Уул дүүргийн хэмжээнд түлшний нөөц хангалттай байна

Засгийн газрын шийдвэрээр Нийслэл хотын иргэддээ сайжруулсан шахмал түлшний үнийг 75% хямдруулж, 150,000₮-өөр авдаг байсан 1 тонн түлшийг 37,500₮-өөр авах боломжтой болсон.

Хан-Уул дүүргийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний 58 борлуулалтын цэгт /2020.12.14/ байдлаар 134,265 тонн түлшийг борлуулж, 419,55 тонн түлшний нөөцтэй байна.

Борлуулалтын 3 цэг буюу дүүргийн 6-р хорооны Энканто, 10-р хорооны Морин, 12-р хорооны Дөл хангамжийн бааз болон агуулахад нийт 4461,1 тн түлшний нөөцтэй байна.

Иимд шахмал түлшний нөөц хангалттай байгаа тул дүүргийн иргэд та бүхэн түлш ихээр худалдан авч нөөцлөх болон түлшний зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг анхаарна уу.




Улаанбаатарт 24 градус дулаан байна

20 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

21 минутын өмнө