Нүхэн жорлонд төрж ургаа унагажээ

Нүхэн жорлонд төрж ургаа унагажээ

СХД-ийн нутаг дэвсгэрт нүхэн жорлонд нэгэн эмэгтэй ургаа унагасан гэх дуудлага мэдээлэл энэ сарын 12-ны өдрийн 14 цаг 43 минутанд Цагдаагийн байгууллагт бүртгэгджээ. 

Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагч нар хэргийг газар очиж шалгахад тус дүүрэгт оршин суух хаягтай 25 настай эмэгтэй Б нь бие засах гэж байгаад төрж ийнхүү 3700 гр жинтэй ургийг 260 см-ийн нүхэн жорлонд унагасан хэрэг гарчээ. Одоогоор хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.