ХӨСҮТ-д мал хандивласан иргэнийг “Нийгмийн зүтгэлтэн” одонгоор шагнажээ

ХӨСҮТ-д мал хандивласан иргэнийг “Нийгмийн зүтгэлтэн” одонгоор шагнажээ

Коронавирусийн халдвар дотоодод тарж, хүнд цаг үеийг даван туулж буй энэ үед ард иргэд чин сэтгэлийн хандив тусламжийг улс орондоо үзүүлсээр байна.   Үүний нэг жишээ бол Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын мянгат малчин Х.Хашчулуун эхнэр Д.Мөнзулын хамт Улаанбаатар хотыг зорин ирж, ХӨСҮТ-ийн эмч ажилчдад 100 ямааны гулууз махыг дотор гэдэс, цувдайтай нь авчирч өгсөн юм.

Тэгвэл малчин Д.Мөнзулыг НАМЭХ-ийн “Нийгмийн зүтгэлтэн” одонгоор шагнажээ.

Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хөдөөгийн бид чинь байнга зурагтаар мэдээгээ үздэг. Халдварын талаарх мэдээг үзэж байхдаа ХӨСҮТ-ийнхнийг хараад, сэтгэл эмзэглэсэн юм. Тэгээд гэр бүлийн хүнтэйгээ ярилцаад 100 ямаа өгөх шийдвэр гаргасан. Тэгээд тэднийг ажил ихтэй байгаа гээд эндээ нядлаад хоёр машинд ачаад Улаанбаатар хотод ирсэн. Махаа гэдэс цувдайтай нь бүгдийг нь ХӨСҮТ-д хүлээлгэн өгөөд сэтгэл өндөр байна” хэмээн хэлж байсан юм.