Улаанбаатарт 20 градус хүйтэн байна

Улаанбаатарт 20 градус хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын 2 хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, жавартай хүйтэн байна.

ӨНӨӨДӨР

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 36-38 градус, бусад хэсгээр 28-30 градус, өдөртөө 19-21 градус хүйтэн байна.

БАГАНУУР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 35-37 градус, өдөртөө 22-24 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 36-38 градус, өдөртөө 23-25 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 40-45 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 34-39 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар 18-23 градус, бусад нутгаар 25-30 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 25-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар 10-15 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байна.

2020 оны 12 дугаар сарын 15-наас 12 дугаар сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

16-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 40-45 градус, өдөртөө 27-32 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. 15, 16-нд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.