Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ХҮЙТНИЙ ЭРЧ чангарна

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ХҮЙТНИЙ ЭРЧ чангарна

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Ирэх долоо хоногийн Лхагва гараг буюу энэ сарын 16-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас, 17-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 14-нд говь, талын нутгаар, 16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 42-47 градус, өдөртөө 30-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. Энэ сарын 15, 16-нд  өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.