2020 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймагт 1-5 насны гурван охин гэртээ тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн үед нийгэм даяараа гашуудан эмгэнэж байсан билээ. Охидын гэрт ус алдаж улмаар цахилгааны утаснаас тог цохьсоноос болж охид амиа алдсан гэх дүгнэлт гарсан.
Хэрэг гардаг өдөр хөл, хориотой үе таарч байсан бөгөөд сургууль, цэцэрлэгүүд амарсан байв. Гэтэл охидын ээжийн ажилладаг цэцэрлэгийнх нь эрхлэгч дуудаж ойн баярт бэлдүүлж ажиллуулах үеэр уг золгүй үйл явдал болсон юм.
Тэгвэл талийгаач охидын ээж хүү төрүүлсэн баярт мэдээгээ хуваалцжээ.
Тэрээр "Би ээж боллоо" группт "Хүсэн хүлээсэн хөөрхөн ханхүүгээ өлгийдөн авлаа. Үргэлж урмын үгээр тэтгэж байсан хөөрхөн ээжүүддээ баярлалаа. Дахин ийм хөөрхөн үртэй болж сэтгэлээ дэвтээх шиг сайхан зүйл энэ хорвоо дээр алга. Дахиж ээж нь хажуунаас нь холдохгүй ээ. Чи минь олон хүмүүсийн хайранд ивээгдэж ирсэн шүү үр минь. Гурван охины минь нэгэн ч гэсэн эргэж ирсэнд маш их баярлаж, догдолж хайранд умбах сайхан байна. Та бүхэндээ эрүүл, энх аз жаргалыг хүсье. Энэ хугацаанд маш их тэвчсэн тэвчээрийг минь бурхан шагнасан болов уу. Эсвэл үрс минь ээждээ эргэж ирэхийг бодсон болов уу" гэжээ.
ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛҮҮДИЙГ ДООРХ ХОЛБООСООР ҮЗНЭ ҮҮ!