Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна

Өнөө маргаашдаа Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Маргааш буюу энэ сарын 13-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, 16-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи 13,14-нд нутгийн зүүн хэсэг, 16-нд нутгийн хойд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 42-47 градус, өдөртөө 29-34 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларна гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.




Өнөөдөр могой өдөр

8 цагийн өмнө