“Баян айраг” ХХК-ийн уурхайд цианид натри алдагдаж, үйл ажиллагаа нь түр зогсжээ

“Баян айраг” ХХК-ийн уурхайд цианид натри алдагдаж, үйл ажиллагаа нь түр зогсжээ

Завхан аймгийн Дөрвөлжин суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг "Баян айраг эксплорэйшн" ХХК-ын уурхайд өнөөдөр 08:45 цагт цианит натри алдагджээ. Энэ талаар  Завхан аймгийн Дөрвөлжин сумын ИТХ-ын дарга М.Гантогтох хэвлэлд мэдээлэхдээ “Өнөөдөр өглөө 08:00 цагийн үед уурхайд цианит натри алдагдсан талаар орон нутаг хариуцсан мэргэжилтэн н.Тогтохбаяр бидэнд дуудлага өгсөн. Дуудлагын дагуу сумын цагдаа, Байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагч нар болон миний бие газар дээр нь очиж ажилласан. Уг мэдээллийг аймгийн онцгой, цагдаагийн албанд өгсөн. Мөн аймгаас мэргэжлийн хяналтын хүмүүс ирж байгаа” гэжээ.

Одоогоор тус уурхайд 300 гаруй хүн ажиллаж байгаа бөагөөд уурхайн цианит дамжуулах хоолой нь задарснаас бодис алдагдсан байх магадлалтай аж. Ажилчид яаралтай цианит натри алдагдсан усыг соруулж шавхан уурхайн үйл ажиллагааг түр зогсоосон байдалтай байгаа юм байна.