Эверестийн оргил нэг метр орчмоор нэмэгдсэн гэж зарлав

Эверестийн оргил нэг метр орчмоор нэмэгдсэн гэж зарлав

Дэлхийн хамгийн өндөр уул болох Эверестийн оргил өмнө нь байснаасаа 1 метр орчмоор буюу 0,86 метрээр нэмэгдсэн хэмээн БНХАУ, Непал улсууд хамтран мэдэгджээ. Хятад улс өмнө нь Эверестийн өндрийг 8844.43 м гэж хэмжсэн нь Непал улсынхаас бараг дөрвөн метрээр бага байв. Харин энэ удаа хоёр улсын шинээр тооцоолсон өндөр нь 8848.86м юм байна. 

Өмнө нь талуудын тийнхүү зөрүүтэй тооцоолол гаргасан учир нь Хятадын эрх баригчид оргилыг уулын хамгийн дээд талын хадны өндрөөр нь хэмжих зүйтэй хэмээн үзэж байсан бол Балбын эрх баригчид оргилын орой дээрх цасыг оруулж тооцож байсан юм. 

Эверест нь Хятад болон Балба, Энэтхэг улсуудын хилийн бүсэд оршдог. Тус бүс нутагт хилийн маргаан өнөөг хүртэл үргэлжилж буй. Гэсэн ч өнгөрсөн жил БНХАУ-ын Дарга Си Зиньпин Балбын нийслэл Катмандуд хийсэн айлчлалын үеэр Эверестийн оргилыг хэмжиж, өндрийг хамтран зарлах тохиролцоог хийж байсан юм. 

Хятадын хэмжигч нар Эверестийг хамгийн сүүлд 2005 онд хэмжиж байсан. Харин Балбын мэргэжилтнүүд 2012 хэмжиж, тооцооллыг гаргаж байв. Дашрамд дурдахад Эверестийн өндрийг хамгийн анх 1954 онд Энэтхэг улс хэмжиж, 8848 м хэмээн тооцоолж байжээ. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө