Улсын онцгой комиссоос 2020 оны 12 дугаар сард гурван удаагийн тусгай үүргийн нислэг хийх урьдчилсан шийдвэр гаргасан. Энэхүү нислэгт 11 дүгээр сард цуцлагдсан нислэгүүдэд нэрс нь баталгаажсан байсан иргэдийг тэргүүн ээлжинд хамруулахаар төлөвлөж байгаа аж. Нислэгийн хуваарийг доорх зурагнаас харна уу.