“Гашуунсухайт автозам” ХХК хатуу хөл хорионы үед цар тахлын эсрэг халдвар, хамгааллын дүрэм журмыг чанд сахин ажиллаж байна.
Монгол Улсын нүүрсний экспортын гол зам Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын арчлалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд хөл хорионы дэглэм тогтоосон хугацаанд буюу 11 дүгээр сард авто замын 126-239 км хооронд цэвэрлэгээ үйлчилгээ хийж нийт 150м3 хог цэвэрлэж, гарсан хог хаягдлыг татан зайлуулаад байна.