Уртын тээврийн жолооч нараас шинжилгээ авч байна

Уртын тээврийн жолооч нараас шинжилгээ авч байна

“Гашуун Сухайт Авто Зам”ХХК-ийн шалган нэвтрүүлэх цэг-3 дээр нүүрс тээврийн жолооч нараас PSR-ын шинжилгээ авч эхэллээ. Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар, Гашуун Сухайт Авто Зам ХХК хамтран уртын тээвэрт явж байгаа бүх жолооч нарыг уг шинжилгээнд хамруулах зорилготой юм. Одоогийн байдлаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замд 7000 гаруй нүүрс тээврийн жолооч  тээвэрлэлт хийж байгаа тоо бий.

Шинжилгээ авч эхэлсэнтэй холбоотойгоор шалган нэвтрүүлэх цэг 3 дээр хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, ачаатай талд нэвтрэлт удаашралтай болж дараалал 30-40 км орчим урт болоод байна. Өмнөговь аймгийн ЭМГ, Гэрээт Цагдаагийн Хэлтэс, Гашуун Сухайт Авто Зам ХХК-ийн зүгээс жолооч нарыг аль болох түргэн шуурхай нэвтрүүлэхийн тулд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ачилтын талбайд ачилтанд  орох жолооч нараас шинжилгээ авах хоёр баг, ШНЦ-3 ачаатай талыг шууд нэвтрүүлж хоосон талаас шинжилгээ авахаар зохицуулалт хийж ажиллаж байна.

Жолооч нараас шинжилгээ авч байгаа ШНЦ-ийн байранд Гашуун Сухайт Авто Зам ХХК-ийн ХАБЭА албанаас халдвар хамгааллын дүрэм, журмыг чанд баримтлан ариутгал цэвэрлэгээг тогтмол хийж ажиллаж байна.