"Гадаадад хүнд байдалд байгаа зарим иргэний зардлыг дааж, эх оронд нь авч ирэх чиглэлээр ажиллаж байна"

"Гадаадад хүнд байдалд байгаа зарим иргэний зардлыг дааж, эх оронд нь авч ирэх чиглэлээр ажиллаж байна"

Гадаадад гацсан монголчуудыг эх оронд нь авч ирэх асуудлаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг ЭМЯ-ны 11.00 цагийн мэдээллийн үеэр ярьсан юм.

Тэрээр "Гадаадын улс орнуудаас нэн яаралтай буцах хүсэлтэй байгаа 2154-д хүрээд байна. Дотоодын халдвар болон тэдгээрийн хавьтлуудыг тусгаарлах байранд байлгаж байгаа энэ нөөц боломжтойгоо уялдуулж, хоёроос гурван нислэг хийх боломжийг судалж байгаа. Тэгэхээр тийз нь баталгаажсан, 11-р сарын нислэгээр ирэх гэж байсан иргэд тэргүүн ээлжид үйлдэгдэх нислэгүүдэд хамрагдана гэж ойлгох хэрэгтэй. 11-р сард яаралтай нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо огцом буурсан байсан ч тусгай үүргийн нислэгүүд зогссонтой холбоотойгоор нэмэгдсэн.

Үнэхээр хүнд хэцүү нөхцөлд байгаа иргэдэд тодорхой шаардлага тавьж, санхүүгийн баримт нотолгоог харгалзаж, эмзэг байдлын дүгнэлтийг нь хийсний эцэст зардлыг нь даах чиглэлээр НҮБ-ын Олон Улсын шилжил хөдөлгөөний байгууллагатай хамтран ажиллаж байна" гэлээ.