Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаад дэмжлэг үзүүлж БОАЖЯ-ны харьяа байгууллагууд Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.
Өнөөдөр тус яамны харьяа Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаадын ажилтан, алба хаагчдын 10.416.446 төгрөгийн хандивыг БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр хүлээлгэн өглөө.
Хандивын аянд нэгдэж, төр засгийн шийдвэр, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, халуун сэтгэлийн хандив өргөсөнд талархаж буйгаа ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян илэрхийллээ.